Алсын хараа
Төгс төгөлдөр ирээдүйг бүтээх.
Манай байгууллага нь 2011 онд “ЖЕННЕТЕКС” буюу “GENNETEX” (Generation of Network Experts) нэртэйгээр программ хангамжийн чиглэлээр байгуулагдсан.
Байгуулагдсан цагаасаа хойш үйл ажиллагаагаа өргөжүүлэн харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээний чиглэлээр ажилласаар ирсэн билээ.
Мэдээлэл технологийн эрин үед дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд интернэтийн дэд бүтцийг шийдэх нь бидний нэн тэргүүний зорилго болсон. Тиймээс бид Монгол орон даяар өндөр хурдны интернэт болон дэлхийн дэвшилтэт технологи IPTV-ийг нэвтрүүлэх чухал ажлыг үндэсний шилдэг ISP компаниудтай хамтарч чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.
Мөн бид шилэн кабель болон хяналтын камер, түүний дагалдах хэрэгслийг захиалгаар нийлүүлэн, суурилуулж байна.
Цаашид программ хангамж болон техник хангамжийг хослуулан улс орондоо ихийг хийж бүтээхээр зорин тэмүүлж буй чадварлаг хамт олон билээ.
Төгс төгөлдөр ирээдүйг бүтээх.
Мэдээлэл технологийн үндэсний тэргүүлэгч компани болох.
Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ.
Барилгын дотоод засал болон засвар үйлчилгээ.
Интернэт сүлжээний болон камерын тоног төхөөрөмжийн нийлүүлэлт.
Бидний гол хамтран ажиллагч байгууллага нь Монгол улсын хамгийн том мэдээлэл харилцаа холбооны компаниудын нэг болох “Юнител” групп бөгөөд 2012 оноос хамтран ажиллаж эхэлсэн. Компанийн танилцуулгад энэхүү хамтын ажиллагаа зургаа дахь жилдээ тасралтгүй үргэлжилж байсныг тэмдэглэсэн.
Энэ хугацаанд “Юнивишн” ХХК-тай харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 60 гаруй байгууллага хамтран ажиллаж байсан. Эдгээр байгууллагаас шигшигдэн үлдсэн нь биднийг ажлаа цаг тухайд нь чанарын өндөр түвшинд найдвартай сайн хийдэг, элдэв хүнд сурталгүй, харилцагч байгууллагаа хүндэлдэг, тууштай хамт олон гэж үзсэнийх билээ.
Юнивишн ХХК-ийн локал кабелийн болон шилэн кабелийн суурилуулалтыг шинэ байр, байгууллагуудад оруулахын зэрэгцээ хуучин хэрэглэгч нар дээр гарсан гэмтэл засварыг цаг тухайд нь найдвартай хийж гүйцэтгэж байсан. Мөн шилэн кабелийн залгааг хийж, OLT, UPS тоног төхөөрөмжүүд болон антен суурилуулж, байгууллагын холболтын кабелийг татаж, ямар ч төрлөөр ажиллах чадвартай гэдгээ харуулсаар ирсэн.
Улаанбаатар хотын 10,000 гаруй айл өрх, 1,000 орчим албан байгууллага, Дархан хотын 3,000 айл өрх, хөдөө орон нутгийн 6,000 айл өрхөд Юнивишний гурвалсан үйлчилгээний дотоод болон гадаад холбооны ажлуудыг түргэн шуурхай, чанартай сайн гүйцэтгэж байсан арвин туршлагатай билээ.

Бид байгуулагдсан цагаасаа эхлэн эдгээр байгууллагуудтай хамтран ажилласан.

Юнивишн IPTV

Юнивишн IPTV

Юнивишн IPTV

Юнивишн IPTV

Юнивишн IPTV

Юнивишн IPTV

Юнивишн IPTV

Юнивишн IPTV

Хяналтын камер

Галын дохиолол

Галын дохиолол