Үндсэн агуулга руу очих

Өгөгдөл

Бүртгэл ба өгөгдөл устгах

Gennetex ERP аппын хэрэглэгч бүр өөрийн бүртгэл болон хувийн мэдээллээ устгуулах эрхтэй.

Сүүлд шинэчилсэн: 2026-08-21

01Аппын дотроос устгах (хамгийн хурдан)

Утсан дээрээ Gennetex ERP аппаа нээгээд:

  • Профайл → «Нууцлал ба өгөгдөл» хэсгийг нээнэ
  • «Бүртгэл устгах» товчийг дарна
  • Шалтгаанаа (заавал биш) бичээд баталгаажуулна

Товчийг дарсан ДАРУЙД таны нэвтрэх эрх хаагдаж, байршил дамжуулах болон мэдэгдэл хүлээн авах нь зогсоно. Үлдсэн хувийн мэдээлэл 30 хоногийн дотор устгагдана.

02Апп байхгүй бол — и-мэйлээр

Утсаа алдсан, эсвэл аппаа устгасан бол доорх хаяг руу хүсэлтээ илгээнэ үү:

info@adiya.site

Гарчиг: Бүртгэл устгах хүсэлт

Захидалдаа: бүртгэлтэй Gmail хаяг, овог нэр, ажиллаж байсан байгууллагын нэрийг бичнэ үү.

Хүсэлтийг ажлын 3 хоногийн дотор хүлээн авч, таны хаягаар эргэн холбогдож биечлэн баталгаажуулсны дараа устгана. Устгал дууссаны дараа танд и-мэйлээр мэдэгдэнэ.

03Юу устах вэ

  • Нэвтрэх эрх (дахин нэвтэрч чадахгүй болно) — ШУУД
  • Байршлын бүртгэл (GPS түүх)
  • Царай таних загвар (biometric embedding) болон ирцийн зураг
  • Мэдэгдэл хүргэх төхөөрөмжийн token
  • Профайлын мэдээлэл: нэр, и-мэйл, утас, албан тушаал, зураг
  • Чат мессеж (таны илгээсэн)

04Юу хадгалагдах вэ, яагаад

Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн зарим бүртгэлийг Монгол Улсын хөдөлмөр, нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийн дагуу тодорхой хугацаанд хадгалах үүрэгтэй. Эдгээрийг таны хувийн мэдээлэлтэй холбогдохгүй болгож (нэрийг нь салгаж) архивлана:

  • Ирц, ажилласан цагийн нэгтгэл
  • Цалин, тооцооны бүртгэл
  • Материаллаг хариуцлагатай холбоотой агуулахын хөдөлгөөн

Хуулийн хадгалах хугацаа дуусмагц эдгээр нь мөн устгагдана.

05Нэмэлт мэдээлэл

Мэдээлэл боловсруулалтын талаар дэлгэрэнгүйг Нууцлалын бодлого хуудаснаас уншина уу. Асуулт байвал info@adiya.site хаягаар хандана уу.

© Gennetex. All rights reserved.