Үндсэн агуулга руу очих

Нууцлал

Нууцлалын бодлого

Gennetex ERP нь байгууллагын мэдээллийг зөвхөн ажлын зорилгоор, хэрэглэгчийн зөвшөөрлийн хүрээнд боловсруулна.

Сүүлд шинэчилсэн: 2026-08-17

01Ерөнхий зүйл

Gennetex ERP (Gennetex) нь байгууллагын дотоод удирдлагын систем юм. Энэхүү бодлого нь тус системийг ашиглах явцад ямар мэдээлэл боловсруулагдаж, түүнийг хэрхэн хамгаалдгийг тайлбарлана.

Систем нь зөвхөн байгууллагаас зөвшөөрөгдсөн ажилтнуудад зориулагдсан бөгөөд олон нийтэд нээлттэй бүртгэл үүсгэх боломжгүй.

02Бидний боловсруулдаг мэдээлэл

Системийн ажиллагаанд шаардлагатай дараах мэдээллийг боловсруулна:

  • Бүртгэлийн мэдээлэл: ажилтны нэр, овог, ажлын имэйл хаяг, утас, албан тушаал, харьяа хэлтэс.
  • Нэвтрэлтийн танигч: Google эсвэл Apple дансны дугаар — хэрэглэгчийг зөв таних зорилгоор.
  • Байршил: ойролцоо ба нарийвчилсан байршил. Ирц бүртгэх, ажлын байрны хяналтад ажлын цагт цуглуулна.
  • Биометрик өгөгдөл: царайны загвар. Зөвхөн ирц баталгаажуулахад, та өөрөө бүртгүүлсэн тохиолдолд.
  • Зураг: ирцийн селфи, бензиний баримт, барааны зураг, хавсралт.
  • Дуу, дүрс: зөвхөн та видео дуудлага хийх үед, бичиж хадгалдаггүй.
  • Мессеж: аппын доторх чатын бичвэр, хавсралт.
  • Ажлын үйл ажиллагаа: ирц, даалгавар, бараа материал, багаж, машин, түлшний бүртгэл, тайлан.
  • Техникийн мэдээлэл: төхөөрөмжийн төрөл, аппын хувилбар, мэдэгдлийн танигч, алдааны лог.
Байршлыг аппыг хаасан үед ч цуглуулна. Энэ нь ирцийн бүртгэл тасалдахгүй байхад шаардлагатай. Зөвшөөрөл асуухаас өмнө тайлбарын дэлгэц гарах бөгөөд та татгалзаж болно; зөвшөөрснөө утасныхаа Тохиргооноос хэдийд ч цуцалж болно.
Биометрик өгөгдөл. Царайны түүхий зураг ХАДГАЛАГДАХГҮЙ — зөвхөн шифрлэгдсэн математик загвар үлдэнэ. Гуравдагч талд огт дамжуулахгүй. Царай таних нь сонголт: ирцээ түүнгүйгээр ч бүртгүүлж болно. Данс устгахад биометрик өгөгдөл хамт устана.
Бид хэрэглэгчийн НУУЦ ҮГИЙГ хадгалдаггүй. Нэвтрэлт нь Google болон Apple-ийн албан ёсны identity provider-ээр дамжина.

03Байршлын мэдээлэл

Ирц бүртгэх, ажлын байрны бүсийг (geofence) шалгахад байршил ашиглана. Апп нь дараах хоёр төрлийн байршил цуглуулна:

  • Ашиглаж байх үеийн байршил — ирц бүртгүүлэх мөчид цэгээс хэр зайд байгааг тооцно.
  • Арын байршил — ажлын цагт талбарын ажилтны байршлыг тасралтгүй хянана. Энэ нь ЗӨВХӨН таны ажлын цагт, ээлж эхэлсний дараа идэвхжинэ.
Байршлын зөвшөөрлийг утасныхаа Тохиргооноос хэдийд ч цуцалж болно. Цуцалсан тохиолдолд ирцээ гараар нөхөж бүртгүүлэх хүсэлт илгээх зам нээлттэй хэвээр байна.

04Царай таних (биометрик мэдээлэл)

Ирц бүртгэлийг өөр хүн орлон хийхээс сэргийлэхэд царай таних ашиглана. Таны царайны ЗУРАГ БИШ, харин түүнээс гаргаж авсан тоон загвар (embedding) хадгалагдана — уг загвараас анхны зургийг сэргээх боломжгүй.

Биометрик загварыг зөвхөн ТА ӨӨРӨӨ болон системийн администратор үзнэ. Бусад ажилтан хандах эрхгүй. Царай бүртгүүлэхээс татгалзаж, QR эсвэл байршлаар ирцээ бүртгүүлэх боломжтой.

05Нэвтрэлт, access token

Нэвтрэлтийн access token болон refresh token-ийг зөвхөн шифрлэгдсэн сувгаар (HTTPS) дамжуулж, төхөөрөмжийн хамгаалалттай санд (secure storage) хадгална. Token-ийг лог болон гуравдагч талын үйлчилгээнд бичихгүй.

  • Нууц үг хадгалдаггүй — identity provider-ийн нэвтрэлтийг ашиглана.
  • Token хугацаа дуусахад автоматаар хүчингүй болно.
  • Хэрэглэгч системээс гарахад төхөөрөмж дээрх token устгагдана.

06Мэдээллийг гуравдагч талд дамжуулах

Бид байгууллагын болон ажилтны мэдээллийг ХУДАЛДАХГҮЙ, зар сурталчилгааны зорилгоор дамжуулахгүй. Мэдээлэл нь зөвхөн дараах тохиолдолд гуравдагч талд хүрнэ:

  • Supabase — өгөгдлийн сан, файл хадгалалт, нэвтрэлт. Байгууллагын бүх мэдээлэл энд хадгалагдана.
  • Google Firebase Cloud Messaging — түлхэх мэдэгдэл хүргэх. Мэдэгдлийн гарчиг, товч бичвэр дамжина.
  • Google Gemini — аппын доторх AI туслах. Зөвхөн та асуулт бичих үед тухайн асуулт, холбогдох ажлын мэдээлэл дамжина.
  • OpenStreetMap — газрын зураг зурах. Байршлын координат биш, зөвхөн харагдах хэсгийн зураг татагдана.
  • Telegram — та өөрөө холбосон тохиолдолд мэдэгдэл хүргэх.
  • Хууль ёсны шаардлагаар эрх бүхий байгууллага албан ёсоор хүссэн тохиолдолд.

Дээрх үйлчилгээ тус бүр өөрийн нууцлалын бодлоготой. Бид эдгээрээс гадна ямар ч гуравдагч талд мэдээлэл дамжуулдаггүй. Царай танихад ашиглагдах биометрик өгөгдөл нь гуравдагч талд огт дамждаггүй — зөвхөн бидний өөрсдийн серверт шифрлэгдсэн хэлбэрээр хадгалагдана.

07Аюулгүй байдал, хандалтын хяналт

  • Бүх холболт HTTPS/TLS шифрлэлттэй.
  • Өгөгдлийн санд мөр түвшний хандалтын хяналт (row level security) үйлчилнэ.
  • Хэрэглэгч бүр эрхийн түвшин (ажилтан, ахлах, админ) болон харьяа хэлтсийнхээ мэдээллийг л харна.
  • Админы үйлдлүүд лог хийгдэж, хяналт тавигдана.

08Мэдээлэл хадгалах, устгах

Ажлын бүртгэлийн мэдээллийг байгууллагын дотоод журам болон хууль тогтоомжид заасан хугацаанд хадгална. Ажилтан ажлаас гарсан тохиолдолд түүний нэвтрэх эрх нэн даруй хаагдана.

  • Хэрэглэгч өөрийн бүртгэлээ устгуулах хүсэлтийг аппаас эсвэл имэйлээр гаргана.
  • Хүсэлт хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хувийн мэдээллийг устгана.
  • Санхүү, хөдөлмөрийн харилцааны баримт бичгийг хуулиар шаардсан хугацаанд хадгалж болно.

09Бодлогын өөрчлөлт

Энэхүү бодлогод өөрчлөлт орсон тохиолдолд шинэчилсэн огноог хуудасны эхэнд тэмдэглэн, энэ хаяг дээр нийтэлнэ. Мэдээллийн хэрэглээнд томоохон өөрчлөлт гарвал хэрэглэгчдэд аппаар дамжуулан мэдэгдэнэ.

10Холбоо барих

Нууцлалтай холбоотой асуулт, мэдээллээ устгуулах хүсэлтийг дараах хаягаар хүлээн авна:

  • Байгууллага: Gennetex
  • Имэйл: info@adiya.site
  • Хаяг: Улаанбаатар хот, Монгол улс

© Gennetex. All rights reserved.